Нүүр УБТЗ ХНН Зүтгүүр хоорондын замд эвдэрсэн тохиолдол нэмэгдсэнд дүгнэлт хийхийг үүрэг болго...
УБТЗ ХНН

Зүтгүүр хоорондын замд эвдэрсэн тохиолдол нэмэгдсэнд дүгнэлт хийхийг үүрэг болгов

G.Press 2 долоо хоногийн өмнө 93 үзэлт 0 сэтгэгдэл

Долоо хоног тутмын замын нэгдсэн хурал өчигдөр боллоо. Дэгийн дагуу өмнөх долоо хоногт өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцсаны дараа Тээврийн хяналтын алба, Техникийн бодлого стандартчиллын алба, Эрчим хүч ус хангамжийн төвийн дарга нар хөдөлгөөний аюулгүй байдал, тээвэрлэлт, эрчим хүчний, ус хангамжийн талаар болон ирэх Даваа гарагт болох Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн талаар танилцууллаа.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ оны эхнээс өнөөдрийг хүртэл зөрчлийн тоо 18 нэгжээр буурсан ч гологдлын тоо нэг нэгжээр өссөн байна.

Оны эхнээс  энэ сарын 15-ны өдрийг хүртэлх байдлаар 13 сая 187.9 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь төлөвлөгөөнөөс 798.6 мянган тонноор, өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг сая 255.8 мянган тонноор илүү байна.

Мөн хугацаанд есөн сая 340.1 мянган тонн ачаа ачсан нь төлөвлөгөөнөөс 409.1 мянган тонноор, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 832.7 мянган тонноор илүү байна.

Замын-Үүд – Эрээн өртөө хоорондын галт тэрэг солилцоо өргөн царигаар хоногт дунджаар өгсөн талдаа 16.2, авсан талдаа 16.5 галт тэрэг байгаа бол нарийн царигаар өгсөн талдаа 8.2, авсан талдаа 8.5 галт тэрэг байна. Мөн Хятадын талтай тохиролцсоноор долоо хоногт өргөн царигаар хоёр удаа 17 галт тэрэг өгч байна. Наушки-Сүхбаатар өртөө хооронд хоногт дунджаар өгсөн, авсан талдаа 8,. галт тэрэг байна.

Оны эхнээс нийт 1453 чингэлгийн галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 156 галт тэргээр илүү байна.

Тавдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Замын-Үүд өртөөнд замын их засварын цонхны ажлыг төлөвлөсний дагуу хийжээ.

Тайлант долоо хоногт орон нутгийн ачаа тээвэрлэлт буурсан, зүтгүүр хоорондын замд эвдэрсэн тохиолдол нэмэгдсэн зэрэгт дүгнэлт хийж ажиллахыг Замын дарга үүрэг болгов.

Мөн Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болон нийгэмлэгийн инновацийн өдөрлөгийн бэлтгэл ажлыг сайтар хангаж оролцох зэрэг үүрэг даалгавар өгөв.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.