Нүүр Цаг үе Үер уснаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов
Цаг үе

Үер уснаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

G.Press 2 хоногийн өмнө 22 үзэлт 0 сэтгэгдэл

Долоо хоногийн нэгдсэн хурлыг Замын дарга Х.Хэрлэн удирдлаа. 22 дахь долоо хоногт гологдолгүй ажиллаж, харин Зүтгүүрийн аж ахуйн албанд тооцогдсон гурав, Замын аж ахуй, Дохиолол холбооны албанд бүртгэгдсэн тус бүр нэг, бусдаар тооцогдсон хоёр, нийт долоон дутагдал гарсан байна. Гологдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал хоёр нэгжээр өсөж, дутагдал 29 нэгжээр буурчээ. Тээврийн хувьд оны эхнээс тавдугаар сарын 28-ныг дуустал 14475.8 мянган тонн ачаа тээвэрлэж, 106.3 хувиар биелүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэг сая 336.3 мянган тонноор илүү байна. Оны эхнээс 10247.9 мянган тонн ачаа ачиж, төлөвлөгөөг 104.7 хувиар биелүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 911.2 мянган тонноор илүү байлаа. Буулгалтын хувьд тайлант долоо хоногт 5499 вагон буулгаж, хоногт дунджаар 27 вагон дутуу буулгасан байна. Орон нутгийн 214300, транзит 109700, экспорт 246500, импорт 90700 тонн буюу нийт 661200 тонн ачаа тээвэрлэжээ. “Багануур” ХК төлөвлөгөөнөөс 68 вагон илүү буюу 4100, “Эрдэнэт” үйлдвэр 30 вагон илүү буюу 802, “Шарын гол” ХК 122 вагон илүү буюу 1778 вагон ачжээ. Харин “Шивээ Овоо” ХК уурхайн мөн л бункерт эвдрэл гарсан, гаралт муудсан, Амгалан ТЭЦ захиалгаа цуцалсан зэрэг шалтгаанаар 15 вагон дутуу буюу 1967 вагон ачсан байна. Тээврийн чанарын үзүүлэлтээр тайлант долоо хоногт хэсгийн хурд 39.53 км/цагаар, галт тэрэгний дундаж жин 3352.2 тонноор, зүтгүүрийн бүтээмж 1515.8 мянган бохир тонн/ км-ээр, вагон эргэлт 3.9 хоногоор тус тус биелжээ. Зурмагийн тасалдлаас шалтгаалан 13 галт тэрэг 1044 минут зогссон байна. Галт тэрэг солилцоо Замын-Үүд Эрээний өргөн царигаар 116 галт тэрэг /734.1 вагон/ хүлээн авч, 115 галт тэрэг /733 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 16.4-16.5 галт тэрэг болов. Нарийн царигаар 58 галт тэрэг /450.4 вагон/ хүлээн авч, 59 галт тэрэг /465.2 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 8.2-8.4 галт тэрэг боллоо. Сүхбаатар-Наушкиар 59 галт тэрэг /340.8 вагон/ хүлээн авч, 56 галт тэрэг /353.4 вагон/ хүлээлгэн өгч, хоногт дунджаар 8-8.4 галт тэрэг солилцжээ. Тайлант долоо хоногт чингэлгийн 77 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос гурваар илүү, оны эхнээс нийт 1603 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 151 галт тэргээр давуулсан үзүүлэлт аж. Замын-Үүдийн Шилжүүлэн ачих анги транзитын 2629, импортын 702 чингэлэг шилжүүлэн ачсан нь өмнөх долоо хоногоос транзит 467, импорт хоёр чингэлгээр илүү байна. Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 385 чингэлэг, 2534 вагон ачаа байна. Түүнчлэн, Замын аж ахуйн алба, Дохиолол холбооны албаны дарга нар ажлаа танилцууллаа. Өнгөрөгч 31-ний байдлаар Сайншанд өртөө, Замын-Үүд-2 өртөөний гол замд болон Замын-Үүд-1,2 өртөөний хоорондын замд нийт 5.4 км зам шинэчлэлтийн ажил хийжээ. БНХАУ-аас авах зам төмрийн түрүүч ирсэн тул үе угсралтын ажлыг яаравчлуулж, энэ сарын 19-нөөс Цагаанхяр, Чулуут, Багахангай, Мааньтын хэсэглэлд их засварын ажил үргэлжлэх юм байна. Мөн тус албад Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг угтан зарим гармыг тоноглож, ГТХАБ-ыг хангах чиглэлд багагүй ажил хийснээ танилцуулав. Хурлын төгсгөлд Замын дарга Х.Хэрлэн Зам тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийн бэлтгэл ажлыг хангах, түлшний нөөцийг нэмэгдүүлэх, үер уснаас урьдчилан сэргийлж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэг даалгаврыг нийт төмөр замчдад өглөө.

 

М.НАРАНБОЛД

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.