Долоо хоногийн нэгдсэн хурлыг Замын дарга Х.Хэрлэн удирдлаа. 21 дэх долоо хоногт бусдаас шалтгаалсан гурван гологдол гарсан байна. Тодруулбал, энэ сарын 22-ны 14.50 цагт Улаанбаатар өртөөний ТЭМ18ДМ-3631 илчит тэрэг найман вагон түрж МТТ-ийн салбар замд тавихаар гармаар нэвтрэх үед автомашин урдуур нь орж шүргүүлжээ. Мөн өдрийн 23.45 цагт Дунд голын гарам дээр ТЭЦ-3 ын сэлгээ ТЭМ2-1250 илчит тэрэг өртөө рүү орж ачаа авахаар нэвтрэх үед автомашин урдуур нь мөргүүлсэн байна. Түүнчлэн, 24-ний 22.40 цагт Түнх-Шатан хоорондын 292 дугаар км ийн гуравдугаар зуутад 3412 дугаар галт тэргэнд буга дайрагджээ. Дутагдлын хувьд Зүтгүүрийн аж ахуйн алба, СИРДП-Е хэлтэст бүртгэгдсэн тус бүр хоёр, Замын аж ахуй, Вагоны аж ахуйн албанд бүртгэгдсэн тус бүр нэг, бусдаар тооцогдсон дөрөв, нийт 10 дутагдал гарчээ. Гологдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал дөрвөн нэгжээр өсөж 24, дутагдал 23 нэгжээр буурч 228 болжээ. Тээврийн хувьд оны эхнээс тавдугаар сарын 21-нийг дуустал 14143.6 мянган тонн ачаа тээвэрлэж, 108.8 хувиар биелүүлэв. Өмнөх оны мөн үед 12539.0 мянган тонн ачаа тээвэрлэж байжээ. Мөн оны эхнээс 9787.0 мянган тонн ачаа ачиж, төлөвлөгөөг 104.5 хувиар биелүүлсэн байна. Өмнөх оны мөн үед 8925.7 мянган тонн ачаа ачиж байв. Орон нутгийн 199600, транзит 113000, экспорт 247300, импорт 66700 тонн буюу нийт 626600 тонн ачаа тээвэрлэжээ. “Багануур” ХК төлөвлөгөөнөөс 42 вагон илүү буюу 3066, “Эрдэнэт” үйлдвэр 46 вагон илүү буюу 579, “Шарын гол” ХК 296 вагон илүү буюу 1525 вагон ачжээ. Харин “Шивээ Овоо” ХК уурхайн бункерт эвдрэл гарсан, гаралт муудсан, Амгалан ТЭЦ хуримтлал ихтэй тул захиалгаа цуцалсан зэрэг шалтгаанаар 52 вагон дутуу буюу 1566 вагон ачсан байна. Тээврийн чанарын үзүүлэлтээр тайлант долоо хоногт хэсгийн хурд 39.60 км/цаг байгаа нь төлөвлөгөөнөөс 0.30 км/цагаар хурдсаж, 100.76 хувиар биелжээ. Зурмагийн тасалдлаас шалтгаалан 27 галт тэрэг 2868 минут зогссон байна. Галт тэрэгний дундаж жин 3221.9 тонноор биелсэн байна. Тайлант долоо хоногийн дундаж жинг төлөвлөгөөтэй харьцуулахад 28.1 тонноор буурч, 99.14 хувиар биелжээ. Өмнөх долоо хоногоос мөн 84.4 тонноор буурсан байна. Энэ нь ачаа өнгөрүүлэлтээр зүтгүүрийн эвдрэл гэмтлээс шалтгаалсан зурмагийн тасалдал 22 галт тэрэг 2790 минут зогссонтой холбоотой аж. Үүнээс гурван удаа галт тэргэнд тусламж үзүүлсэн, мөн нэг секцийн болон мотор салгаатай 28 зүтгүүр галт тэргэнд аялсан байна. Дээрх шалтгаантай холбоотой зүтгүүрийн бүтээмж ч 1446.6 мянган бохир тонн/км болж, төлөвлөгөөнөөс GZ PRESS 23.40 мянган бохир тонн/км-ээр бууран 98.37 хувиар биелжээ. Вагон эргэлт 4.1 хоногоор биелж, төлөвлөгөөнөөс 0.4 хоногоор хасагджээ. Галт тэрэг солилцоо Замын-Үүд Эрээний өргөн царигаар 114 галт тэрэг /721.8 вагон/ хүлээн авч, 114 галт тэрэг /736.5 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 16.2-16.4 галт тэрэг болов. Нарийн царигаар өмнөх долоо хоногоос буурч 54 галт тэрэг /417.7 вагон/ хүлээн авч, 54 галт тэрэг /411.4 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 7.7 галт тэрэг боллоо. Сүхбаатар-Наушкиар мөн 58 галт тэрэг /323.8 вагон/ хүлээн авч, 57 галт тэрэг /354.7 вагон/ хүлээлгэн өгч, хоногт дунджаар 8.1-8.2 галт тэрэг солилцжээ. Тайлант долоо хоногт чингэлгийн 74 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос наймаар дутуу, оны эхнээс нийт 1526 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 153 галт тэргээр давуулсан үзүүлэлт юм. Замын-Үүдийн Шилжүүлэн ачих анги транзитын 2162, импортын 700 чингэлэг шилжүүлэн ачсан нь өмнөх долоо хоногоос транзитыг 71 чингэлгээр дутуу, импорт 16 чингэлгээр илүү байна. Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 461 чингэлэг, 2706 вагон ачаа байна. Түүнчлэн, Зүтгүүрийн аж ахуйн алба, Вагоны аж ахуйн албаны дарга нар ажлаа танилцуулав. Зүтгүүрийн аж ахуйн албаны хувьд депо дахь болон өртөөдийн сул зогсолт, ээлж солилтын хугацааг бууруулж ажилласан байна. Өчигдрийн байдлаар 3100 тонн түлшний нөөцтэй байсан бол гурван цистерн буюу 180 тонн евро-5 түлш гаалийн бүрдүүлэлт хийж байгааг танилцуулав. Мөн замд явж байгаа 13 цистерн /806 тонн/ тонн түлш байгаа аж. Харин түлшийг багадаа хоёр долоо хоногийн нөөцтэй барьж ажиллах, шаардлагатай бол гэрээнд өөрчлөлт оруулж ажиллах үүргийг Замын дарга Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаны даргад өглөө. Вагоны аж ахуйн албаны хувьд хугацаат засварыг оны эхнээс 793 вагонд хийжээ. Ачааны вагоныг зуны тээвэрт бэлтгэх үзлэг засварын ажлыг УБТЗ-ын 1175, хувийн хэвшлийн 2873 вагонд хийснээр төлөвлөгөө 100 хувь биелсэн байна. Мөн Замын даргын А/316 тоот тушаалын дагуу актлагдахаар зогсож буй 202 вагоныг Ачааны вагон засварын депогийн хашаанд буулгах ажлыг зохион байгуулжээ. Хурлын төгсгөлд Замын дарга Х.Хэрлэн Хятадаас тээвэрлэж ирэх 72 вагон зам төмрийн нийлүүлэлтийг яаравчлуулах, Эрээн өртөөнд ирэхэд нь татаж авах тээврийн ажлыг шуурхай зохион байгуулах үүргийг холбогдох дарга нарт өгөв. Мөн ирэх сарын 5-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төмөр замчидтай уулзах тул Соёлын төв өргөөнд 1300 төмөр замчныг оролцуулах ажлыг удирдан зохион байгуулах үүргийг Замын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогтод өглөө.
М.НАРАНБОЛД

Сэтгэгдлүүд
1 сэтгэгдэл байна.