Нүүр ЗТХЯам Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын гүйцэтгэл 84 хувьд хүрчээ
ЗТХЯам

Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын гүйцэтгэл 84 хувьд хүрчээ

G.Press 1 сарын өмнө 110 үзэлт 0 сэтгэгдэл

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын ажилтай танилцжээ.

Ажлын хэсэгт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Зам, тээврийн яамны Тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, Төмөр замын газрын дарга Б.Артур, Суурь бүтцийн газрын дарга Д.Мөнхбат, “УБТЗ” ХНН-ийн ерөнхий инженер Д.В Бондарь, суурь бүтэц хариуцсан орлогч дарга В.В Каренда, Замын аж ахуйн албаны дарга З.Отгонтөр, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун, Ерөнхий инженер Б.Даваасүрэн, Төсөл, хөтөлбөр судалгааны газрын дарга Б.Тамир болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцов.

Ажлын хэсэг Улаанбаатар хотын Багахангай өртөөнөөс Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндий хүртэлх трассын дагуу ажиллаж, дараах бүтээн байгуулалтын явцтай танилцав. Энэ үеэр

• Багахангай өртөөний өргөтгөл
• Трассын 38–42 км-т хийж буй гүн ухмалын газар шорооны ажил
• 43 болон 66 км-т барьж буй төмөр бетон гүүрийн барилга угсралт
• Дундговь аймгийн авто замтай огтлолцох хэсгийн ажлын явцыг тус тус танилцууллаа гэж Зам тээврийн яам мэдээлэв.

“Монголын төмөр зам” ТӨХК-иас хэрэгжүүлж буй “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн төмөр замын ажил 2025.04.25-ны өдөр эхэлсэн. 

Төслийн эхний үе шатны доод бүтцийн ажлын гүйцэтгэл 98 хувь, нийт гүйцэтгэл 84 хувьд хүрч, төлөвлөгөөний дагуу урагшилж байна. Ажлын хэсэг төслийн талбайд ажиллах үеэр тулгамдсан асуудлуудтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

“Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн төмөр зам нь Улаанбаатар хотыг шинэ нисэх буудалтай холбоно. Тээвэр, ложистикийн урсгалыг сайжруулах стратегийн ач холбогдол бүхий томоохон дэд бүтцийн төсөл юм.

 

 

Эх сурвалж: gogo.mn

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.